Эхлэл онцлох Н.Алтанхуяг Эрдэнэтээс дэвшихээр дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулжээ

Н.Алтанхуяг Эрдэнэтээс дэвшихээр дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулжээ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгаас бие дааж нэр дэвшихээр болсон. Гэтэл түүнийг дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулж байх явцад “Н.Алтанхуяг АН-аас нэр дэвшихээр боллоо” гэсэн мэдээлэл цацагджээ.

 

Энэ нь худлаа мэдээлэл гэдгийг экс Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байна. Уг няцаалтад “Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт бие дааж нэр дэвшихээр дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулж дууслаа. АН-ыхантай тохиролцоод АН-аас нэр дэвших болсон гэдэг худлаа мэдээлэл цацагдсан. Дашрамд хэлэхэд, АН-ын дарга С.Эрдэнэ АН-аас хасчихсан гэдгээ удаа дараа хэлсэн” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here