Эхлэл Архив МАН-ын дарга 14 гишүүнээ нэр дэвшүүлэхгүй

МАН-ын дарга 14 гишүүнээ нэр дэвшүүлэхгүй

 

УИХ-ын чуулган завсарлаж, Төрийн ордон нам жим боллоо.  Харин үдээс хойшоос эхлээд МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордон үймээн шуугиантай байна. Учир нь өнөө шөнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд улс төрийн намуудын нэр дэвшигчид тодорно.

Эрх баригч МАН-ын хувьд Бага хурлаа товлон зарласан цагаа дахин сунгав.Үүний өмнөхөн энэ сонгуульд нэр дэвшихгүй болсон одоогийн УИХ-ын гишүүдийн нэрс ил болчихсон бололтой. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч шийдвэрээ нуулгүй, өөрсдөд нь мэдэгдсэн байж мэднэ.

Юутай ч МАН-ын даргын амнаас нэр нь “унахгүй”, бас Бага хуралд ч орж ирэхгүй болсон УИХ-ын 14 гишүүн байна.

Тодруулбал, М.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, О.Содбилэг, Ц.Гарамжав, Г.Солтан, Д.Дамба-Очир, М.Билэгт, А.Сүхбат, Н.Амарзаяа, А.Ундраа нар нэр дэвшихээрээгүй болсон бололтой.

Тиймээс хэдхэн цагийн дараа эхлэх МАН-ын Бага хурал халуухан, ширүүхэн болох нь тодорхой болов.

 

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here