Эхлэл Архив МАНАН бүлэглэлийг киногоор харуулна

МАНАН бүлэглэлийг киногоор харуулна

“Фантастик” продакшны шинэ бүтээл “ZURA” уран сайхны кино өчигдөр /2020.5.16/ 19:00 цагаас цахим нээлтээ хийв. 2016 оноос хойш “Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “37-р точка” зэрэг киногоороо орчин үеийн кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгон ажиллаж байгаа тус продакшны энэ удаагийн ээлжит бүтээл ч үзэгчдийн хүлээж байсан уран бүтээл байв.

Уг киноны нэр болох “ZURA” гэдэг нь тэмцэгч, дайчин, зоригтой гэсэн утгатай санскрит үг юм байна. Кинонд МУГЖ Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Ц.Төмөрхуяг, СТА С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх зэрэг Монголын урдаа барьдаг жүжигчид тогложээ.   “ZURA” киноны гол дүрд “Фантастик” продакшны захирал Б.Батсайхан, найруулагч Б.Тамир болон залуу жүжигчин С.Идэрмаа тоглосон байна.

Залуусын нэгдэл энэ удаа орчин цагийн Монгол Улсад өрнөж буй үйл явдлыг кинондоо тусгажээ. Тодруулж хэлбэл Монголын улс төр бизнесийн бүлэглэл хууль хяналтынхантай хуйвалдаж хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавин улс орноо тонон дээрэмдэж буйг өгүүлэх гэнэ. Хүн бүр шахуу өнөөдөр хууль хяналтынхны тоглоом болж эрх ашиг нь хөндөгдөж буйд бухимдах болсон. Дээр нь улстөрчид мөнгө хөрөнгөтэй бизнесийнхэнтэй нэгдэж, бизнесийн бүлэглэлүүд Монголын улстөрд хэрхэн гарч байгааг захын нэгэн хэлнэ. Улстөрийн МАНАН бүлэглэл бий болсныг улстөрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Монгол улсын хөгжилд томоохон бэрхшээл учруулж байгаа хүн ард нь туйлдаж буй энэ нийгмийг залуус сонин содон өнцгөөс сонирхолтой баримт фактаар харуулах Zura киног сонирхоорой.

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here